“Үндэсний цом”-ын тэмцээн үргэлжиж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

“Үндэсний цом”-ын тэмцээн үргэлжиж байна

Монгол улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй “Хөлбөмбөгийг хөгжлийг хөдөө орон нутагт” цогц хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом-2013” тэмцээн зүүн аймгуудад үргэлжиж байна.

Уг тэмцээний зүүн бүсийн шалгаруулалтын нээлтийн ажиллагаа Дорнод аймгийн Чойбалсан хотноо тавдугаар сарын 8-нд боллоо. Зүүн бүсийн тэмцээний нээлтийн ажиллааг МХБХ-ны төлөөлөгч Т.Далхаасүрэн, Дорнод аймгийн БТСГ-ын дарга Б.Чимэддорж нар нээж үг хэллээ. Энэ үеэр МХБХ-ны туг далбааг хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн байна.

Нээлтийн тоглолтонд хоёр тоглолт болжээ.  Дорнод, Говьсүмбэр аймгуудын дунд эхний тоглолт болоход эзэн баг 5:0-ийн харьцаагаар ялалт байгуулсан байна. Удаах тоглолт Дорноговь аймгийн шигшээ баг Хэнтий аймгийн шигшээ багтай тоглоход 3:1-ийн харьцаагаар Дорноговьчууд ялалт байгуулж эхний оноогоо авчээ.

 МОНГОЛ УЛСЫН 21 АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ҮНДЭСНИЙ ЦОМ-2013” ТЭМЦЭЭНИЙ ЗҮҮН БҮСИЙН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ

– 2013.05.08 13 цагт Дорнод – Говьсүмбэр 5:0
– 2013.05.08 15 цагт Хэнтий – Дорноговь 3:1

– 2013.05.09 15 цагт Дорнод – Сүхбаатар
– 2013.05.09 17 цагт Хэнтий – Говьсүмбэр

– 2013.05.10 15 цагт Хэнтий – Сүхбаатар
– 2013.05.10 17 цагт Дорноговь – Говьсүмбэр

– 2013.05.11 15 цагт Сүхбаатар – Дорноговь
– 2013.05.11 17 цагт Дорнод – Хэнтий

– 2013.05.12 10 цагт Говьсүмбэр – Сүхбаатар
– 2013.05.12 12 цагт Дорноговь – Дорнод

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Mongolian football federation сайтнаас хүлээн авна уу.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж