Дүрвэгсэд 2014 онд Иорданы хүн амын 40 хувь болно

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Дүрвэгсэд 2014 онд Иорданы хүн амын 40 хувь болно

Иорданаас гадна хэдэн зуун мянган Сирийн дүрвэгсэд хөрш Ливан, Турк, Иракт дүрвээд байна.

Сирийн дүрвэгсэд 2014 оны зун гэхэд Иорданы вант улсын хүн амын 40 хувьд хүрэх төлөвтэй байгааг тус орны Гадаад хэргийн сайд Насер Жауду (Nasser Judeh) мэдэгджээ.

"Яг одоо манай хүн амын 10 хувийг Сирийн дүрвэгсэд эзлээд байна. Энэ оны сүүлчээр тэдний тоо 20-25 хувь болно. Өнөөгийн хурдаар тэд 2014 оны дундуур манай хүн амын 40 хувь болох магадлалтай байна” гэж тэр Ром хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзахдаа хэлжээ.

Иордан бие даан дүрвэгсдийн урсгалыг  зохицуулж чадахгүй гэдгээ нэг биш удаа хэлж байсан юм. Энэ цагаар Иордонд бараг хагас сая дүрвэгсэд Сирээс орж ирсэн байгаа. Иорданаас гадна хэдэн зуун мянган Сирийн дүрвэгсэд хөрш Ливан, Турк, Иракт дүрвээд байна.

Сирид 2011 оны гуравдугаар сараас хойш Иргэний дайн явагдаж байна. Энэ  үеэр бараг 70 гаруй мянган хүн амь үрэгджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж