Дизайнер Г.Золцэцэг ноолууран бүтээгдэхүүн гаргана

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Дизайнер Г.Золцэцэг ноолууран бүтээгдэхүүн гаргана

Дизайнер Г.Золцэцэг өөрийн нэрийн Katya Zol брэндээрээ Азид болон АНУ-ын Нью-Йорк хотноо болдог загваруудад оролцдог. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Олон улсын шилдэг загвар бүтээгчдийн “International Couture fashion week” долоо хоногийн арга хэмжээнд анх удаа Монгол Улсыг төлөөлөн загварын коллекцио дэлгэсэн. Тэгвэл тэрээр энэ удаад ноолууран бүтээгдэхүүнээр шинэ коллекцио гаргах ажилд оржээ. Уг ажлын загварын шоу энэ зуны сүүлээр үзэгчдийн хүртээл болох юм байна. Дизайнер Г.Золцэцэгийн мөрөөдөл бол  өөрийн брэндийн бүтээгдэхүүний дэлгүүрийг нээх хэмээн ярьж байсан юм. Түүний энэ мөрөөдөл тун удахгүй биеллээ олох нь. Тэрээр фейсбүүк дэхь цахим хуудаснаа дэлгүүрээ нээхээр төлөвлөн сэтгүүлийн зураг авалтын ажилд орсон тухайгаа бичсэн байна.

Г.ДАША 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж