Ц.Цолмон урвагчид хариуцлага тооцъё гэв

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Ц.Цолмон урвагчид хариуцлага тооцъё гэв

МҮАН-ын Бүгд хурлын үеэр тус намаас гарч МАХН-д элссэн Ц.Цолмон гишүүний асуудлыг зарим төлөөлөгчид сөхөж, ийм урвагчид хариуцлага хүлээлгэх ёстой гэх санал гаргав. Тус намын төлөөлөгчид “Цолмон гэж хүн МАХН-руу орсныг урвалт гэж үзэж байна. Тэр хүнд хариуцлага тооцсон шийдвэрийг энэ хурлаас гаргах ёстой. Өмнө нь ч хамаг ажлын хойно үлдэж, албан тушаал яригдахаар урд гардаг хүн” гэв. Бүр энэ асуудлаар санал хураалт явуулах ч санал гаргацгааж, танхимаас дэмжлэг авав. Ийн бухимдсан уур амьсгалыг намын дарга М.Энхсайхан зөөллөж “Ц.Цолмон даргын чих нь хангинаж байгаа байх. Яах вэ, чихийг нь хангинуулахад л болно шүү дээ” гэж наргиан болгон өнгөрөөлөө. Тус хоёр нам хоёулаа “Шударга ёс” эвсэлд харьяалагддаг тул парламент дахь хүчний харьцаанд энэ шилжилт нөлөөлөхгүй гэгдэж, энэ сонголтыг нь буруутгаагүй өнгөрсөн бол намуудын үзэл бодол, байр суурь салж эхлэх үеэр ийнхүү нэг намаас нөгөөд шилжиж орсон хүний шийдвэрийг буруутгах хандлага сэргэж эхэлсэн байна.  

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж