Даамын УАШТ орон нутагт болно

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Даамын УАШТ орон нутагт болно

Узбекстаны Ташкент хотод болсон 100 буудалт даамын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын даамчид амжилттай оролцож, медалийн арвин ургацтай ирсэн. Энэ удаагийн тэмцээнд олон улсын мастер Н.Баттулга, дэлхийн даамын холбооны мастер Э.Мандахнаран нар Азийн аварга болсноор их мастер цолны болзол хангасан юм.

Тэгвэл 2013 оны 100 буудалт даамын Улсын аварга шалгаруулах тэмцээний тов гараад байна. Тус тэмцээнийг УИХ-ын гишүүн М.Зоригтын санаачлагаар энэ сарын 20-28-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод зохион байгуулахаар болсон байна.

Сануулахад, Даамын УАШТ 1990 онд Орхон аймагт болж байжээ.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж