Этгээд тохижилттой шүдний эмнэлэг

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

Этгээд тохижилттой шүдний эмнэлэг

Шүдний эмнэлэгт очно гэдэг хүүхэд багачуудад төдийгүй томчуудад ч дурлаад байх зүйл биш билээ. Олон хүн эмнэлэгт очихоос айснаасаа болоод шүдний өвчнөө хүндрүүлэх, урьдчилан сэргийлж чадахгүй байх зэрэг асуудлуудтай тулгардаг байна.

Тиймээс эмчлүүлэгчдийн айдсыг үгүй болгох зорилгоор нэгэн өвөрмөц тохижилттой шүдний эмнэлгийг нээжээ.

Уг эмнэлэгийн дотоод тохижилт нь яг л амны хөндий шиг харагдах ба сандлууд нь шүдний хэлбэртэй гэнэ.

Эмч нар нь бүгд шүдний зураг бүхий маск зүүж, эмчлүүлэгчидтэйгээ харьцах юм байна. уг эмнэлэг энгийн шүдний эмнэлгүүдээс илүү олон үйлчлүүлэгчтэй болж чаджээ.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж