“Дэлхийн зах зээлд өрсөлдөх шинэ үйлдвэр үүдээ нээлээ&#34

Хуучирсан мэдээ: 2013.05.13-нд нийтлэгдсэн

“Дэлхийн зах зээлд өрсөлдөх шинэ үйлдвэр үүдээ нээлээ&#34

Үйлдвэрлэлийн шинэ эриний түүчээ болсон нэгэн шинэ үйлдвэр нээлтээ хийлээ.

“Алтан Жолоо Групп”-ын хүнсний салбарт хийсэн томоохон хөрөнгө оруулалт болох шар айрагны үйлдвэрийн төсөл нь 2012 оноос эхэлсэн бөгөөд,  монгол инженерүүдийн өөрсдийн хүчээр бүтээсэн, 300 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай томоохон үйлдвэрийг ашиглалтанд оруулсан юм.

Энэхүү төслийн онцлог нь үйлдвэрлэлийн технологи, цех дамжлагуудын уялдаа холбоо, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, барилга архитектурын шийдэл, ажиллагсдын ажиллах нөхцөл зэргийг нарийн төлөвлөсөнд оршиж байгаа юм.  Мөн орчин үеийн стандартад нийцсэн, бүрэн автомат үйлдвэр болон, оффис, үйлчилгээний иж бүрэн цогцолбор болсноороо улсдаа томоохонд тооцогдох, үндэсний хэмжээний бүтээн байгуулалт болсон байна.

Нээлтийн арга хэмжээнд нэр хүндтэй зочид,төлөөлөгчид болон олны танил урлаг,спортын алдартнууд болох Монгол улсын гавъяат,дархан аварга Д.Цэрэнтогтох, Монгол улсын гавьяат,улсын гарьд П.Сүхбат, Монгол улсын гавьяат, Хөдөлмөрийн баатар Бээжингийн олимпын алтан медальт тамирчин Э.Бадар-Ууган, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга тамирчин Х.Цагаанбаатар, Монгол Улсын Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, МУГЖ Б.Сарантуяа,“УДЭТ-ын жүжигчин Монгол улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, У.Уранчимэг, Ж.Оюундарь, “Хурд” хамтлаг, “Мөрөөдлийн театр”-ын залуус, “ТВ” коктейль хамтлагийнхан хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн.

“Алтан Жолоо Групп”-ын Ерөнхийлөгч В.Энхбаатар шар айрагны үйлдвэрийн нээлтийн ёслолд зориулан гаргасан “Арвайн Соёолж” шинэ брэндийн анхны исгэлтийн торхыг задалж , ёслолын улаан тууз хайчлан арга хэмжээ эхэлсэнээр ирсэн зочид төлөөлөгчид үйлдвэртэй танилцсан юм.

“Арвайн Үндэс” шар айрагны үйлдвэр нь Герман,Итали,Австари болон бусад улсын бүрэн автомат тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон жилдээ 18-20 сая литр шар айраг үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Үүнээс гадна  дотооддоо импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байгаа нь сайшаалтай.

Тус үйлдвэрийн хувьд өмнө нь “Хүрхрээ” шар айрагыг худалдаанд гаргасан нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болсон бол энэ удаад “Арвайн соёолж” хэмээх  шар айргийг илүү зөөлөн хэрэглээг таашаадаг хэрэглэгчиддээ зориулан зах зээлд  нийлүүлэхэд бэлэн болжээ.  Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэгчдийн хувьд эх орныхоо байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүнээрээ дэлхийн зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой юм. Үүний нэг нь “Арвайн Үндэс” шар айрагны үйлдвэрийн нэрийн брэнд бүтээгдэхүүнүүд. Тус үйлдвэрийн ажилсаг хамт олны хувьд зөвхөн дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй, дэлхийн зах зээлд хүчтэй өрсөлдөгч байж чадна гэдэг нь гарцаагүй.











NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж