Залуучуудын хөгжлийн талаар хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Залуучуудын хөгжлийн талаар хэлэлцлээ

Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачилан “Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого” үндэсний чуулганыг  энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо зохиохоор болсон.  Уг чуулганыг угтсан ажлуудын нэг “Залуучуудын хөгжилд хамтдаа” аяны хүрээнд өнөөдөр 16 яамны  залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн уулзалт ХАХНХЯ-нд боллоо.

 Залуусын хөгжлийн асуудалд салбар дундын оролцоо, хамтын ажиллагаа чухал тул ХАХНХЯ-наас бусад яаманд хандсан байна. Ингэж хандсаны дагуу тухайн салбарын түвшинд залуучуудтай холбоотой асуудлыг ажил үүргийнхээ хуваарьт хавсран гүйцэтгэх мэргэжилтнүүд томилогдон ажиллаж байгаа нь энэ юм.

Өнөөдрийн уулзалтаар залуучуудын хөгжлийн асуудлаарх салбар дундын оролцоо, хамтын ажиллагааг бий богох, харилцан мэдээлэл солилцох, үйл ажиллагааны уялдаа холбоог хангах зорилгоор зохион байгууллаа. Уулзалтын үеэр  салбар яамны зүгээс залуучуудын хөгжлийн талаар баримталж буй шинэчлэлийн бодлого, зорилтын талаар мэдээлэл хийж, уг бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд салбаруудын оролцоо, үүрэг , хариуцлагын талаар харилцан санал солилцлоо.

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж