Жоли мэс засал хийлгэжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Жоли мэс засал хийлгэжээ

Дэлхийн кино ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Анжелина Жоли саяхан хөхний хавдрын хоёр ч хүнд мэс засал хийлгэсэн тухайгаа “New York Times”-т мэдэгджээ. Эмч нар түүнийг 87 хувийн хөхний хорт хавдраар өвчлөх магадлалтай хэмээн оношилсон тул мэс засал хийлгэсэн байна. Жүжигчин бүсгүйн ээж 56 насандаа хөхний хорт хавдраар  хорвоог орхиж байжээ. Жоли ийнхүү хөхний хорт хавдрын хүнд мэс засал хийлгэн, гурван сарын турш эмч нарын хяналтад байж,  дөрөвдүгээр сарын 27-нд эмчилгээгээ бүрэн дуусгасан байна.

Тэрээр “New York Times”-т өгсөн тайлбартаа намайг өвчнөө даван туулах хором бүр хамтдаа байсан сүйт залуудаа маш их баярлаж байна гэжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж