Мессигийн улирал дууслаа

Хуучирсан мэдээ: 2013.05.14-нд нийтлэгдсэн

Мессигийн улирал дууслаа

“Барселона” болон Аргентиний супер од Лионел Месси өнгөрсөн долоо хоногийн тоглолтод өвдөгний шөрмөсөө гэмтээсний улмаас улирлыг дуусгаж чадахааргүй боллоо.  “Барселона” клубын эмч нарын багийнхны мэдээлж байгаагаас харвал түүний хувьд улирал дууссан бөгөөд нарийн шинжилгээний дараа хагалгаанд орох эсэхийг нь шийдэх юм байна. Парисийн Сен Жермэйнтэй хийсэн тоглолтод түүний баруун хөл нилээд зовиуртай байсан ч тухайн үедээ эмч нар “аюул бага” хэмээж байсан билээ. Тэрээр энэ улиралд 46 гоол оруулж, 12 оновчтой дамжуулалтыг Ла Лигад хийгээд байгаа юм. Багийн удирдлагуудын мэдээллийг харвал түүний гэмтэл дөрвөн долоо хоног болж байгаа бөгөөд дараа улиралд ямар нэгэн асуудал үүсгэхгүйн тулд түүний улирлыг дуусгаж байгаа тухайгаа мэдэгджээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж