Сирийн дүрвэгчид охидоо зарж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

Сирийн дүрвэгчид охидоо зарж байна

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг унагаахын төлөөх бослого эхэлснээс хойшхи хоёр жилийн хугацаанд зөрчил, мөргөлдөөний хөлд 80 мянга гаруй хүн амь үрэгдэж, орох оронгүй болсны улмаас эх орноосоо дүрвэсэн иргэдийн тоо сая гараад байгаа билээ. Өдгөө Сирийн дүрвэгчдийн хөлд хөрш Йордан улс хамгийн ихээр өртөж, дүрвэгчдийн хуарангийн түр хорогдох байр сууц, хүнс тэжээл хүрэлцэхээ болиод буй юм. Энэ байдлаас үүдээд Йордан дахь Сирийн олон мянган дүрвэгчид амь үлдэхийн тулд өөрсдийн охидоо хүнтэй суулгах нэрийдлээр бусдад худалдахаас өөр аргагүйд хүржээ. Энэ тухай Сирийн дүрвэгч гэр бүлүүдэд охидоо гэрлэлтээр дамжуулан бусдад худалдахад тусалж, зуучилдаг Ум Магед гэгч “CBS News”-д ярьсан байна. Түүний хэлснээр залуу онгон охид таван мянган ам.доллар хүртэл үнэ хүрдэг гэнэ. Сирийн дүрвэгчид Йорданд ажил хийх эрхгүй учраас амьдрахын тулд хулгай хийж, хүн алж, охидоо зарахаас өөр аргагүйд хүрсэн хэмээн Ум Магедийн ярьжээ. Мөн тэрээр 70 настай Саудын Араб хөгшин эрэгтэйд 3500 ам.доллараар зарагдсан 17 настай Аяа охины тухай зүрх шимшрэм түүхийг ярьсан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж