ОБЕГ БНСУ-ын Галын академитай хамтарна

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

ОБЕГ БНСУ-ын Галын академитай хамтарна

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдоржийн урилгаар БНСУ-ын Гёонги-До аймгийн Галын албаны академийн захирал Ким Ён Сук тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийж байна. Ким Ён Сукийн ажлын айлчлалын хүрээнд ОБЕГ, БНСУ-ын Гёонги-До аймгийн Галын албаны академи хоорондын гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж, Галын албаны академийн захирал ноён Ким Ён Сук нар гарын үсэг зуржээ.

Өнгөрсөн хугацаанд БНСУ-ын Галын нэгдсэн холбоогоор дамжуулан буцалтгүй тусламжаар ирүүлсэн аврах, гал унтраах болон түргэн тусламжийн техник хэрэгсэл нь Монгол Улсын арав гаруй аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, Аврах тусгай ангид ашиглагдаж байгаа. Мөн Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын 24 албан хаагч Гёонги-До аймгийн Галын албаны академид “Хот суурин газрын эрэн хайх, аврах үйл ажиллагааны сургалт”-д хамрагдаж байгаа тухай ОБЕГ-аас мэдээллээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж