“Үндэсний цом-2013” тэмцээн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.15-нд нийтлэгдсэн

“Үндэсний цом-2013” тэмцээн үргэлжилж байна

Монгол улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй “Хөлбөмбөгийг хөгжлийг хөдөө орон нутагт” цогц хөтөлбөрийн хүрээнд 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом-2013”-ын шигшээ тэмцээн энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Баруун, зүүн, хангай, төвийн бүсийн тэмцээнээс шалгарсан найман баг шигшээ тэмцээнд тавдугаар сарын 15-19-ний өдрүүдэд МХБХ-ны талбай дээр цомын төлөө өрсөлдөж буй. Тэмцээний сүүлийн шатанд бүс бүсээс шалгарсан найман баг хоёр хэсэгт хуваагдан тоглож байна. Хэсгийн тоглолт ирэх баасан гаригт өндөрлөж, хагас шигшээд өрсөлдөх дөрвөн баг цааш цомын төлөө өрсөлдөх эрхийг авах юм.

А хэсэгт Дархан, Эрдэнэт, Ховд, Дорноговь аймгийн багууд
Б хэсэгт Сэлэнгэ, Дорнод, Баянхонгор, Увс багууд багтсан байна.

Хэсгийн тоглолтууд өнөөдрөөс эхэлж Орхон, Ховд, Баянхонгор болон Сэлэнгэ аймгууд эхний хожлоо авлаа.

“Үндэсний цом-2013” тэмцээний хуваарийг танилцуулья.

Тавдугаар сарын 15. Лхагва гариг

09:00 Орхон-Дархан Уул 3:2
10:45 Дорноговь-Ховд 2:4
12:30 Баянхонгор-Увс 4:2
14:15 Дорнод-Сэлэнэ 2:3

Тавдугаар сарын 16. Пүрэв гариг

09:00 Орхон-Дорноговь
10:45 Дархан Уул-Ховд
12:30 Баянхонгор-Дорнод
14:15 Увс-Сэлэнгэ

Тавдугаар сарын 17. Баасан гариг

09:00 Дорноговь-Дархан Уул
10:45 Ховд-Орхон
12:30 Дорнод-Увс
14:15 Баянхонгор-Сэлэнгэ

Бүх тоглолтууд МХБХ-ны талбайд болж байна.

Та бүхэн тэмцээний мэдээллийг MONGOLIAN FOOTBALL FEDERATION хуудаснаас хүлээн аваарай.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж