Б.Цогтгэрэл шүүхэд өргөдөл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Б.Цогтгэрэл шүүхэд өргөдөл гаргажээ

Монгол Ардын намын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэрээр анхан шатны шүүхээс оноосон 20 сая төгрөгийн торгууль төлөх шийдвэрийг эсэргүүцэж, Чингэлтэй дүүргийн шүүхэд өргөдөл гаргасан байна. Тус дүүргийн шүүх гомдлыг Нийслэлийн шүүхэд уламжилснаар шүүх хурлын тов тодорхой болох юм.

Б.Цогтгэрэл нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн н.Улаанхүүг хүний аминд хүрсэн хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруутгагдсан юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж