Нислэг хэвийн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.05.16-нд нийтлэгдсэн

Нислэг хэвийн үргэлжилж байна

Яг одоо нийслэлд хүчтэй шороон шуурга шуурч, тэнгэр бүрхэн, цаг агаарын тааламжгүй нөхцөл үүсээд байна. Цаг агаарын тааламжгүй байдлаас шалтгаалан “Чингис хаан” олон улсын нисэх буудалд нислэг саатсан эсэхийг нисэхийн мэдээллийн лавлахаас тодруулахад “Одоогоор нислэг саатсан зүйл байхгүй. Нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй байна. Өнөөдөр Улаанбаатар-Бээжин чиглэлд 20.00 цагт, Улаанбаатар-Шанхайн чиглэлд 19.10 цагт, Улаанбаатар-Сөүлийн чиглэлд 23.50 цагт тус тус нислэгтэй байна” гэв.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж