Леонардо бүсгүйчүүдтэй зугаацжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.20-нд нийтлэгдсэн

Леонардо бүсгүйчүүдтэй зугаацжээ

Нэр хүндээрээ Оскарын дараа бичигдэх Каннын кино наадмыг тохиолдуулан олон орны кино ертөнцийн одод Францын нийслэл Парис хотноо саатаад байгаа билээ. Тэдний нэг нь Холливудын нэрт жүжигчин Леоннардо Ди Каприо юм. Харин наадамд оролцохоор Парист очоод байх үеэрээ нэрт жүжигчин шөнийн клубт бүсгүйчүүдтэй наргисан нь шар хэвлэлүүдийн хараанаас холдсонгүй. Түүний бүсгүйчүүдтэй зугаацаж буй гэрэл зургуудтай зарим нэг мэдээллүүд эдгээр өдрүүдэд хэвлэлээр цацагджээ.

Энэ удаагийн Каннын кино наадмыг түүний тоглосон “The Great Gatsby” киногоор нээсэн нь Леонардог дэлхийн кино ертөнцөд хүндэтгэл бүлээсэн эрхэм гэдгийг илтгэж байгаа ч тэрээр шоу цэнгээн, олны хэл амнаас нэг их эмээдэггүй бололтой.



Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж