Москва орчимд хоёр террористийг устгажээ

Хуучирсан мэдээ: 2013.05.21-нд нийтлэгдсэн

Москва орчимд хоёр террористийг устгажээ

Холбооны Аюулгүй байдлын алба Москвад хийгдэх гэж байсан аллагыг таслан зогсоосон тухай Оросын террорын эсрэг үндэсний товчоо мэдээлсэн байна.

Фото: Игорь Зарембо / РИА Новости

Тусгай ажиллагаа Москва орчмын Орехово-Зуево хотод явагджээ. Террористуудыг нэгэн байранд бүслэн хаагаад бууж өгөхийг шаардсан байна. Гэвч тэд бууж өгөхөөс татгалзан, тусгайнхны эсрэг хариу гал нээсэн гэж Оросын террорын эсрэг үндэсний товчоо мэдэгдэв. Энэ шуурхай мөргөлдөөний явцад хоёр дайчин алагдаж, нэг нь амьдаар баригдсан байв. Тусгай албаны нэг ажилтан хөнгөн шархадсан байжээ.

Оросын террорын эсрэг үндэсний товчооны мэдээгээр тэд Оросын иргэд байсан ба “Афган-Пакистаны бүс нутагт байлдааныбэлтгэл хийсэн ба Москвад аллага үйлдэхээр төлөвлөсөн” байжээ. Мөрдөн байцаалтын нууцын улмаас тэдний зорилго бусад  зүйлийн талаар хүчнийхэн мэдээлэхээс татгалзав. Тэднийг нэг сар орчим хугацаанд хянан  ажиллаж байсан гэнэ.

Энэ мэдээлэл гарахын өмнө Орехово-Зуевод буудалцаан болж байгааг РИА Новости мэдээлсэн байв. Мөн Lifenews сайтаар үл таних этгээдүүд цонхоор хоёр хүнийг буудан хөнөөсөн гэж мэдээлсэн байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж