Шуурганы хохирол хоёр тэрбум ам.долларт хүрэв

Хуучирсан мэдээ: 2013.05.24-нд нийтлэгдсэн

Шуурганы хохирол хоёр тэрбум ам.долларт хүрэв

АНУ-ын Оклахома мужийг дайрсан шуурганы хохирол хоёр тэрбум долларт хүрснийг орон нутгийн эрх баригчид мэдэгдлээ.

Байгалийн гамшгийн улмаас 13 мянган байшин нурж, хэсэгчлэн сүйрсэн аж. 33 мянган хүн хохирол амсчээ. Хамгийн сүүлчийн мэдээллээр, 24 хүн нас барсны 10 нь хүүхэд байна.

350 хүн гэмтэж бэртэж, зургаан хүн ор сураггүй алга болоод байна. Тавдугаар сарын 20-нд Оклахома мужийг 340 км/ цаг хурдтай шуурга дайрсан юм.

56 мянган хүнтэй Мур хот шуурганд хамгийн их өртжээ.

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж