“One Direction”-ий Европоор хийх тоглолт өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

“One Direction”-ий Европоор хийх тоглолт өндөрлөв

Сүүлийн үед шүтэн бишрэгчдийнх нь тоо өдрөөс өдөрт нэмэгдэх болсон Их Британийн “One Direction” хамтлаг өнгөрөгч ням гаригт “Take Me Home” нэртэй олон улсад хийж буй аялан тоглолтоо Португалийн Лиссабон хотоор үргэлжлүүлжээ. Энэхүү тоглолтоор хамтлагийн залуус Европын орнуудаар хийх аялан тоглолтоо албан ёсоор өндөрлүүлж байгаа нь энэ бөгөөд фэнүүд нь халуун дулаанаар угтсан гэнэ.

Учир нь тэд тоглолтоо түр завсарлаад ирэх сарын наймнаас Хойд Америкаар тоглож эхлэх аж. Олон мянган шүтэн бишрэгчид тэр дундаа охидын зүр сэтгэлийг эзэмдсэн “One Direction”-ээр Европ ийнхүү гурван сарын турш давалгаалсан юм.

Тус хамтлагийн тоглолт өнгөрөгч хоёрдугаар сараас Лондон хотоор эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сараас Номхон далайн арлын орнуудаар, арваннэгдүгээр сараас Азиар үргэлжлэх юм байна.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж