Ассад С-300 цогцолборыг ямар ч байсан авна

Хуучирсан мэдээ: 2013.05.29-нд нийтлэгдсэн

Ассад С-300 цогцолборыг ямар ч байсан авна

Сирид гадаадын цэргийн оролцоог гаргуулахгүйн тулд оросууд агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн С-300 цогцолбороо Ассадад нийлүүлэхээр болж байна.

              Фото: Vahid Salemi
ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябков, Орос ямар ч гэсэн зенитийн пуужингийн цогцолбор  С-300-г Сирид худалдсан тухай тавдугаар сарын 28-нд мэдэгдлээ.

Сэтгүүлчидтэй уулзахдаа

Рябков: Башар Ассадын дэглэмд өндөр чадвартай зенитийн пуужингийн цогцолборыг нийлүүлэхээр болсон нь барууны орнуудыг Сирийн сөргөлдөөнд оруулахгүй байх зорилготой гэж хэлсэн байна.

Европын холбооноос Сирийн сөрөг хүчинд зэр зэвсэг нийлүүлэх болсныг Рябков эрс шүүмжлэв. Холбооны энэ алхам нь Сирийн сөргөлдөөнийг зохицуулах олон улсын комиссийн ажиллагааны утгыг алдагдуулж байна гэж тэр хэлжээ. Үүний өмнө “Санди таймс” сонин орос дипломатын эх сурвалжаас авсан мэдээнийхээ дагуу Путин С-300 цогцолборыг Сирид нийлүүлэхээ зогсоон гэж мэдээлсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж