Daisy уран бүтээлдээ эргэн орлоо

Хуучирсан мэдээ: 2013.05.30-нд нийтлэгдсэн

Daisy уран бүтээлдээ эргэн орлоо

Дуучин Daisy-гийн дуулахыг дэргэдээс нь сонсохыг хүссэндээ сүүлийн хэдэн жил “Playtime” наадмыг алгассангүй. Daisy Гангийн хамт амьд хөгжмийн наадмын  тайзнаа дуулж, зүрхийг минь булгилуулдаг. Тэнд л түүнийг дэргэдээс нь харж, сонсч, мэдэрч байлаа. Тэгэх бүртээ хэзээ эргэж уран бүтээлээ туурвих вэ гэж асуумаар санагдана… Өөрийн гэсэн стиль имижтэй, үзэл бодолтой, даруухан энэ бүсгүйн дуулахыг сонсоод л баймаар…

Тэгвэл, миний л адил Daisy-гийн дуунд дуртай, дуулахыг нь сонсохыг хүсдэг фенүүдэд нь дуулгах баяртай мэдээ байна. Daisy урлагийн ертөнцдөө эргэн ирлээ. Уран бүтээлээ идэвхтэй эхлүүлж, цоо шинэ клипээ цацав. Энэ бол Д.Бэхбатын хөгжим, О.Энхжаргалын үг, “Чиний хайр” дуу. Уг клипийг “Superb star studio”-ын уран бүтээлчид хийжээ. Түүний клипэнд make up artist-аар н.Эрмүүн ажилласан бөгөөд УДБЭТ-ын балетын гоцлооч, Соёлын тэргүүний ажилтан Х.Мөнгөнхөлөг тогложээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж