Daisy “Алдарт эх” боллоо

Хуучирсан мэдээ: 2013.05.31-нд нийтлэгдсэн

Daisy “Алдарт эх” боллоо

Рок, попын тогоонд хамтдаа уран бүтээлээ туурвин яваа гэр бүлүүдийн нэг бол хөгжмийн зохиолч, продюссер Ганг дуучин Daisy нар юм. Өчигдөр дуучин Daisy  “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонгоо гардан авчээ. Тэрээр дөрвөн хөөрхөн гүнжийн ээж бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сард хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, сайн үйлс хийх зорилгоор бага охиныхоо нэрээр нэрлэсэн “Наранзол” хүмүүнлэгийн сан байгуулсан билээ. Тэрээр өчигдөр фейсбүүк хуудаснаа “Дөрвөн гүнжийнхээ буянаар одон авлаа. Отгон гүнж маань бөөн баяр” хэмээн охиныхоо зургийг оруулжээ.

Түүний фенүүдэд дуулгах сайхан мэдээ гэвэл тэрээр уран бүтээлдээ эргэн орсон бөгөөд “Чиний хайр” дууны клипээ өчигдөр дэлгэсэн юм.

Гангын гэр бүлд аз, жаргал хүсье.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж