Франц хэлний тольд “Франц үнсэлт”-ийг тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2013.05.31-нд нийтлэгдсэн

Франц хэлний тольд “Франц үнсэлт”-ийг тайлбарлав

Олон зуун жилийн хугацаанд “франц үнсэлт” хэмээн дэлхий дахинд алдаршсан үнсэлтийг тайлбарласан үгийг франц хэлний "Petit Robert“ 2014  толь бичигт албан ёсоор багтаажээ. Толь бичигт “франц үнсэлт”-ийг "galocher" гэх үгээр илэрхийлж, хэлээ оролцуулан үнсэлцэх хэмээн тайлбарласан байна. Ийнхүү хар ярианд хэрэглэгдэж байсан "galocher" гэх үг франц хэлний толь бичигт албан ёсоор  “франц үнсэлт” гэж орчуулагдан орох болсон байна. Түүнчлэн "galocher" үгтэй ойролцоо "La galoche" – тэшүүрийн гутал гэх үг байдаг байна.

Франц үнсэлтийг өөрөөр "Florentine kiss” гэж нэрлэх тохиолдол байдаг ба үүнийг дэлхийн I-р дайны дараа Европоос эргэж ирсэн англи хэлтэй цэргүүд ийн нэрлэж байсан аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж