Роналдо лааны тосон барималтай болно

Хуучирсан мэдээ: 2013.06.01-нд нийтлэгдсэн

Роналдо лааны тосон барималтай болно

Бразилын нэрт  хөлбөмбөгч Кристиано Роналдог амьд мэт дууриалган хийсэн лааны тосон баримал тун удахгүй шүтэн бишрэгчдийнх нь хүртээл болох гэнэ. Өдгөө 28 настай хөлбөмбөгийн нэрт одыг зогсож буй байдлаар дүрслэх уг баримал Мадрид хотын музейд тавигдах аж. Роналдо өчигдөр буюу баасан гаригийн өглөө өөрийнх нь лааны тосон баримлыг урлах зохион бүтээгчдэд ийнхүү биеийнхээ хэмжээг өгчээ. Оросын нэрт загвар өмсөгч Ирина Шейктэй гурван жил гаруй хугацаанд үерхэж буй Роналдо өөрийг нь дууриалган хийсэн уг баримлынхаа тухай цахим хуудсаараа мөн фэнүүддээ сонирхуулсан байна.

Роналдо, Ирина нар хамгийн сүүлд Португалийн нийслэл Лиссабон хотод Рианнагийн аялан тоглолтыг хамт үзжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж