“Facebook”-т зургаа оруулаад сахилгын шийтгэл хүртжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

“Facebook”-т зургаа оруулаад сахилгын шийтгэл хүртжээ

Израйлийн армийн хэсэг эмэгтэй алба хаагчид өөрсдийн “Facebook” хуудсандаа дотуур хувцас, байлдааны тоноглолтой зургуудаа оруулсныхаа төлөө сахилгын шийтгэл хүлээсэн байна. Израйлийн “Walla” сайтад мэдээлснээр өмнөд хэсгийн армид шинээр элссэн зургаан бүсгүй хуарандаа дан дотуур хувцсан дээрээ байлдааны тоноглол өмсч, авахуулсан тачаангуй зургуудаа олон нийтийн сүлжээнд байрлуулсан байсан аж. Хэдийгээр дүрсгүй бүсгүйчүүд зурган дээрээ царайгаа бүдэгрүүлсэн байсан ч хэн болох нь танигдсанаар армийн дүрэм журмыг зөрчсөн хэргээр сахилгын шийтгэл амсчээ. Гэхдээ Израйлийн армийн зүгээс бүсгүйчүүдийн нэр болон ямар шийтгэл хүлээсэн талаар дэлгэрэнгүй мэдэгдэл хийгээгүй байна.

Үүнээс өмнө Израйлийн армийн албан хаагчид цэргийн ёс зүйг зөрчсөн зургуудыг олон нийтийн сүлжээ сайтанд байршуулах явдал нэг биш удаа гарч байсан байна. Өнгөрсөн 2010 онд Израйлийн армийн нэгэн эрэгтэй цэрэг нүдийг нь боосон Палестин эмэгтэйн эргэн тойронд ичгүүргүйгээр бүжиглэж буй бичлэг “YouTube” сайтад байршиж байжээ. Түүнчлэн 2013 оны эхээр Израйлийн армийн нэгэн эмэгтэй цэргийн Палестин хоригдлуудын өмнө загвар өмсөж буй мэт зогсож авахуулсан зургууд нь илэрсэн байна. Удаа дараагийн энэ мэт үйлдлийн дараа Израйлийн армийн зүгээс цэргүүдийг олон нийтийн сүлжээ сайт ашиглахыг нь хориглосон аж. 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж