Шүүгчид сургалтад хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Шүүгчид сургалтад хамрагджээ

Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн нийт 24 шүүгч-багш, Улсын Дээд шүүхийн шүүгчид болон Үндсэн хуулийн цэцийн гишүүд “Худалдааны эрх зүйн сургагч-багш” бэлтгэх хоёр дахь шатны сургалт өнгөрсөн тавдугаар сарын 27-31-нд хамрагджээ. Сургалтыг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын мэргэжилтэн, олон улсын экспертүүд удирдан явуулж, уул уурхайн эрх зүй, оюуны өмчийн эрх зүй, олон улсын иргэний гэрээ, татварын эрх зүй зэрэг сэдвээр хичээл заасан аж.

Улсын Дээд шүүх болон Шүүхийн Ерөнхий зөвлөл, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас хамтран Монгол Улсад худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж