Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

Охидын хамтлагууд дотроос “3 охин” хамтлаг 10 гаруй жил урлагийн тогоонд хүчин зүтгэсэн ахмад хамтлагуудын тоонд зүй ёсоор ордог. Анх 3 охид нэртэйгээр гарч ирж эвлэгхэн дуулчихдаг “3 охин” маань өдгөө захаасаа ээж болж, охидоос айл гэрийн эзэгтэй нар болж нэрээ солиулах асуудал үүсээд байгаа билээ.

Цаг хугацаа бүхнийг өөрчлөдөгийн жишгээр тэдний дүр төрх ч мөн адил улам л өөрчлөгдсөөр ирсэн. Хамтлагийн гишүүд дотроос нүүрэндээ хамгийн их мэс хүргэсэн хүн бол дуучин Соло. 7000 мянган долларын үнэтэй хөх, 3500 долларын үнэтэй эрүү гэхчлэн тэрээр нүүрэндээ маш олон засвар хийлгэсэн. Бүр таниагдахын аргагүй өөрчлөгдөж байгаа Солог нэг өдөр фэнүүд нь танихгүй вий дээ. Мөнгөтэй бол хүссэн дүр төрхөө бий болгодог орчин үед олны танил одууд мэс засалд зарим нь улам шунан хийлгэж байхад зарим нь буцаагаад хэвэндээ орж байдаг жишиг бас тогтоод байна. Гавьяат дуучин Т.Баясгалан саяхан буцаж хэвэндээ орсон гэж нэг хэсэг шуугиулсан бол зарим бүсгүйчүүд улам л шунан өдрөөс өдөрт дүр төрхөө өөрчилсөөр.

Эх сурвалж: www.grandnews.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж