Тэтгэврийг 22 хувиар нэмэх боломжтой гэжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Тэтгэврийг 22 хувиар нэмэх боломжтой гэжээ

Тэтгэврийн зөрүүг арилгах тухай хууль хэ­рэг­жиж эхэлснээс хойш  178 мянган хүний тэтгэврийн зөрүү арилсан гэж үздэг ажээ.  Гэвч улсад 30 гаруй жил ажилласан хэр нь амжиргааны баталгаажих төвшинд хүрэхтэй үгүйтэй бага хэмжээний тэтгэвэр авч буй өндөр настнууд цөөнгүй. Тиймээс цаашид ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг байнга нэмэг­дүүлж байхаар өнгөрсөн жилээс  хэрэгжиж эхэлсэн хуульд заасан байна. Уг хуульд  Үндэсний статистикийн хорооны саналыг үндэс­лэн тэтгэврийн асууд­лаар Засгийн газар шийд­вэр гаргаж байхаар тусгасан байдаг аж. Энэ жилийн хувьд өндөр настны тэтгэвэр тэтгэмжийг хэдий хэмжээгээр нэмэх асуудлыг ирэх долоо хоногоос хэлэлцэх ажээ. Хөдөлмөрийн яамны зүгээс Үндэсний статис­ти­кийн хорооны судалгаан дээр үндэслэж ойролцоо­гоор 22 хувиар нэмэх боломжтой гэж үзсэн байна. Гэвч бүгдийг хавтгайруулан нэмэх бус их багаар нь ялгамжлан нэмэгдүүлнэ гэж салбарын сайд өгүүлжээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж