“Саусгоби сэндс”-ийн хэргийг Прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

“Саусгоби сэндс”-ийн хэргийг Прокурорт шилжүүлжээ

“Саусгоби сэндс” компанийн  удирдлагаар ажиллаж байсан АНУ-ын иргэн Жастин Капла  нарын гадаад иргэдэд холбогдох татвараас зайлсхийсэн, их хэмжээний мөнгө угаасан гэх хэргийг УМБГ-т шалгаж дуусаад, нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.

“Саусгоби сэндс” компани нь 2007-2011 оны хооронд Монгол Улсад төлөх их хэмжээний татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан гэж үзэж байгаа юм. Уг хэрэгт тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал асан Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежер Филлипин улсын иргэн Cristobal G.David,  Hilation,  V.Cajucom JR нарын хүмүүсийг холбогдуулан шалгажээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 166.2, 166.3-т зааснаар татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан хэрэгт буруутгаж  байна.

 Тус байгууллагын удирдлагуудыг АМГ-ын дарга асан Д.Батхуяг нартай хуйвалдан, цуцлагдсан лиценз сэргээсэн хэрэгт буруутгаж, өнгөрсөн оны зунаас эхлэн АТГ-т шалгаж байсан юм. Гэвч хэргийг шалгах явцад мөнгө угаасан байж болзошгүй гэх шинэ мэдээлэл гарч ирсэн тул харьяаллын дагуу УМБГ-т шилжүүлсэн билээ.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж