ЕХ-ны орнууд БНХАУ-тай хэлэлцээр хийх төлөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

ЕХ-ны орнууд БНХАУ-тай хэлэлцээр хийх төлөвлөж байна

Еврокомисс Хятадаас оруулж буй нарны эрчим хүчний бүтээгдэхүүнд татвар тогтоохоор шийдсэн бөгөөд Европын холбооны 18 орон БНХАУ-тай хэлэлцээр хийхийн төлөвлөж буй ажээ.


 
Еврокомисс Хятадын үйлдвэрлэлийн хямд гелиотехникийн импортод торгуулийн татвар тогтоохоор шийджээ. 2013 оны зургаадугаар сарын 6-наас эхлэн хоёр сарын хугацаанд Хятадын нарны эрчим хүчний бүтээгдэхүүнд 11,8 хувийн гаалийн татвар тогтоох тухай Худалдааны Еврокомиссар Карел де Гюхт өнгөрөгч мягмар гаригт зарласан байна. Хэрэв Европын холбооны Хятадтай явуулах яриа хэлцэл харилцан тохиролцоонд хүрэхгүй бол ирэх наймдугаар сарын 6-наас антидемпингийн татварын хэмжээг дунджаар 47,8 хувь болгох аж.

Өөрийн энэ шийдвэрээр Еврокомисс нь Бээжингээс буулт хийхийг шаардаж байна. Гаалийн шинэ татвар нь Хятадыг хэлэлцээрт шахах зорилготойг де Гюхт онцлов. Нарны эрчим хүчний импортыг судлан шинжлэхэд Хятадын талаас демпинг гаргаагүй нь тодорхой болсон гэж AFP онцолжээ.

Худалдааны дайны аюул

Хятадын бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэгдүүлснээр Европын холбоо нь өөрсдийн гелиотехникийн үйлдвэрлэгчдийг хамгаалахаар оролдож байна. Европын үйлдвэрлэгчид нь хятад бүтээгдэхүүний хиймлээр үнийг нь унагасан  нөхцөлд амь дүйхээр тэмцэж байгаа.

Герман зэрэг Европын холбооны 18 орон дээрх шийдвэрийн эсрэг байгаа бөгөөд тэд Хятадтай хэлэлцээр хийхийн төлөө байгаа аж. Германы эдийн засагчид Еврокомиссийн шийдвэр нь ажлын байрыг үгүй болгох худалдааны дайнд хүргэх вий гэсэн түгшүүртэй байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж