Усны хувцас өмсөхийг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

Усны хувцас өмсөхийг хоригложээ

Дэлхийн гоо бүсгүйчүүдийг шалгаруулдаг “Дэлхийн мисс” наадам энэ жил Индонезид зохион байгуулагдах юм. Харин энэ удаагийн "Дэлхийн мисс" тэмцээнд зарим нэг өөрчлөлт оруулсан нь олны анхаарлыг ихээр татаад байгаа юм. Учир нь ганц Индонези төдийгүй олон мянган лалын шашинтнуудын дургүйцлийг хүргэж буй шалтгаанаар оролцогчдыг усны хувцас өмсөхийг хориглосон байна. Ирэх есдүгээр сард зохион байгуулагдах тус наадамд нийтдээ 137 орны гоо бүсгүй оролцох юм.

Жакарта хотын “SICC” /Sentul International Convention Center/-т нээлтээ хийх энэ удаагийн “Дэлхийн Мисс” үзэсгэлэнт Бали аралд мөн хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэх юм байна. Харин эх сурвалжуудын мэдээлснээр зарим оролцогчид усны хувцастай үзүүлбэрийг хориглосонд сэтгэл дундуур байгаа ч “далайн эргийн гоо үзэсгэлэн” үзүүлбэрт оролцогчдын өөрсдийнх нь эсвэл Инднонезийн үндэсний хувцсыг өмсгөхөөр зохион байгуулагчдын зүгээс хэлэлцэж байгаа гэнэ.

Тэмцээний хамгийн оргил, сэтгэл татам хэсэг болох орон орны бүсгүйчүүдийг усны хувцастай алхахыг хориглосон тухайгаа наадмын ерөнхий зохион байгуулагч Жулиа Морли “Миний хувьд усны хувцастай хэсэг тэмцээний хамгийн сэтгэл догдлом хэсгийн нэг гэдгийг мэднэ. Гэхдээ бид ёс заншил, ахуй соёлоороо өөр бусад улс орнуудыг хүндлэх нь зайлшгүй учраас ийм шийдвэр гаргасан хэмээн тайлбарлажээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж