Саналын хуудсыг хэвлэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.06.07-нд нийтлэгдсэн

Саналын хуудсыг хэвлэж эхэллээ

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сум, дүүргийн сонгуулийн хороогоор дамжуулан санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд тус тус хүргүүлсэн байх хуулийн заалттай билээ.

Үүний дагуу Сонгуулийн Ерөнхий Хорооноос байгуулсан Ажлын хэсэг саналын хуудсыг баталсан загварын дагуу, нэрийн жагсаалтад бүртгэгдсэн  сонгогчдын тоог үндэслэн хэвлэж эхэллээ. Хэвлэж дууссаны дараа аймаг, дүүрэг тус бүрээр хэвлэсэн саналын хуудсыг боож хайрцаглан аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод хүлээлгэн өгнө. Саналын хуудсыг хэвлэх явцыг намуудын төлөөлөл ажиглаж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж