Хуучирсан мэдээ: 2013.06.10-нд нийтлэгдсэн

АНУ-ын Флорида мужийн Монро хотын цагдаа нар “Doritos” чипсний хоосон уутанд толгой нь гацсан нэгэн бугыг аварчээ. Монро хотын эргүүлийн цагдаа нар өчигдөр үүрээр ажил үүргээ гүйцэтгэж яваад толгойдоо уут угласан бугыг олж харжээ. Эхэндээ тэд түүнийг толгойдох уутаа өөрөө унагачих байх гэж бодоод зургийг нь даран зугаацсан ч багагүй хугацаанд ажигласны эцэст туслахаар шийдсэн байна. Цагдаа нар толгойдоо уут угласан бугын талаар хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө “Тэр лав сүүлчийн ганц чипсийг идэх гэж байгаад толгойгоо уутанд гацаасан байх” хэмээн хошигножээ. Түүнчлэн тэд иргэдийг хог, хаягдлаа ил задгүй хаяхгүй байхыг давхар сануулсан байна.  АНУ-ын хувьд буга нь улаан номонд орсон амьтан бөгөөд тусгай хамгаалалтад байдаг аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж