Николас Мадурод халдахаар завджээ

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

Николас Мадурод халдахаар завджээ

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн амь насанд халдахаар Колумбын есөн иргэн бэлдэж байсныг тус улсын цагдаагийн албаныхан олж тогтоожээ. Яг одоогийн байдлаар ямар зорилгоор түүний амь насанд халдах гэж байсныг тогтоогоогүй байна. Баривчлагдсан есөн иргэдийг мөрдөн шалгах ажиллагаа одооноос эхэлж байгаа аж. Венесуэлийн ерөнхийлөгчийн амь насанд халдахыг завдаж байсан хэд, хэдэн тохиолдол байдаг ч Мадурогийн тухайд анх удаагаа ийм шуугианд холбогдож байгаа юм. Гадны ажиглагчдын мэдээлж байгаагаас харвал түүний улстөрийн бодлого эдгээр хүмүүсийн эгдүүцлийг төрүүлсэн байж болзошгүй аж. Яг энэ хэрэг явдалын дараа Колумбын зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй юм.
 

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж