&#34Дүнжингарав&#34-т өнөөдөр задгай шоу болно

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

&#34Дүнжингарав&#34-т өнөөдөр задгай шоу болно

Дүнжингарав худалдааны төвийн албан ёсны нээлт өнөөдөр буюу 06.11-ний Балжинням, Дашням давхцсан билэгт сайн өдөр морь цагт 11.45 минутаас боллоо.

Тууз хайчлах ёслолд Худалдааны төвийн удирдлагууд болон олимпийн аваргууд оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Монголд 2 дах удаагаа 1008 лам нийт түрээслэгч нартаа зориулан “Хишигбуяны даллага” авахуулах “Баяннамсрай” ном хуруулсан байна. Мөн орой 19.00 цагаас Дүнжингарав худалдааны төвийн гадаа талбайд энэ зуны хамгийн анхны, хамгийн том, хамгийн олон хүн цуглах шоу тоглолт болох гэж байна. Тоглолтонд Хурд, Татар, Киви хамтлагууд оролцон бүтэн 2 цаг 30 минутын тоглолтыг үнэ төлбөргүйгээр болох бөгөөд та гадаа талбайн шоунд хүрэлцэн ирж дуртай хамтлагийнхаа аялгуут сайхан дууг Дүнжингарав худалдааны төвийн нээлтээр сонсох боломжтой.   Ийнхүү дүнжингарав худалдааны төв урьд хожид байгаагүй том нээлтийг сүр жавхлантайгаар хийж Монголд дэлхийн жишигт нийцсэн худалдаа үйлчилгээний төв үүд хаалгаа нээж та бүхэнд үйлчилэхэд бэлэн боллоо. Худалдааны төв даваа гарагт амрах бөгөөд бусад гарагуудад 10.00-20.00 цагуудад ажиллах юм байна.

Цэргийн бодол, Аавдаа би хайртай, Нуламсаа тэвчье, Зураг шиг бүсгүй зэрэг хуучны гайхалтай аялгуут сайхан бүтээлүүдийг хайртай хамтлагтайгаа хамт дуулж, тэд та бүхэнд сүүлийн үед аваагүй хамгийн сайхан мэдрэмжийг хамгийн ойроос амьдаар хүргэх болно. Энэ бол Дүнжингарав худалдааны төвийн албан ёсны нээлтийн өдөр нийт үйлчлүүлэгч, түрээслэгч та бүхэндээ зориулсан үдэш байх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж