Улсын нэгдсэн төсвийн зарлага буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

Улсын нэгдсэн төсвийн зарлага буурчээ

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ эхний тавдугаар сарын байдлаар 1872.1 тэрбум төгрөг болж, жилийн өмнөхөөс 352.4 тэрбум төгрөг буюу 15.8 хувиар буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.  Ийнхүү буурахад бараа, үйлчилгээний зардал 148.9 тэрбум төгрөг буюу 20.5 хувь, зээлийн үйлчилгээний төлбөрийн зардал 7.7 тэрбум төгрөг буюу 20.8 хувиар өссөн ч татаас ба шилжүүлгийн зардал 243.5 тэрбум төгрөг буюу 23.9 хувь, хөрөнгийн зардал 230.1 тэрбум төгрөг буюу 57.0 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 35.3 тэрбум төгрөг буюу 91.8 хувиар буурсан нь тус тус нөлөөлсөн ажээ.

Ийнхүү улсын нэгдсэн төсвийн зарлага буурч байгааг Дэлхийн банкныхан эерэгээр харж буй бөгөөд сүүлийн саруудад төсвөө танахыг анхааруулсаар байсан юм. Учир нь ойрын ирээдүйд ашгаа өгөхгүй төслүүдэд төсвийн хэт их зарцуулалт хийх нь төсвийн тэнцлийн алдагдалд ихээр хүргэнэ гэж эдийн засагчид таамагладаг билээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж