Бага гурван насны уралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2013.06.11-нд нийтлэгдсэн

Бага гурван насны уралдаан боллоо

Говь-Алтай аймгийн МСУХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг аймгийн хаврын бүсийн бага гурван насны уралдаан зургаадугаар сарын 01-ний өдөр Алтай хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Тус уралдаан нь аймгийн зэрэглэлтэй уралдаанд ордог учир жилээс жилд оролцох уяачид, уралдах морьдын тоо өсч энэ жил  хоёр аймгийн 17 сумын 200 гаруй алтан туурт тоосоо өргөж наадамчин олныг цэнгүүллээ.

Хязаалан насанд 63 хурдан хүлэг уралдсанаас:

 1. Дэлгэр сумын аймгийн Алдарт уяач Вантайжийн хул /хул үрээ даага шүдлэндээ аймгийн чанартай наадамд 4 удаа айрагдаж байсан хурдан ажнай бөгөөд энэ удаа түрүү магнайд хурдаллаа/

 2. Дэлгэр сумын Жанчивын бор халиун

 3. Дарви сумын Түвдэндоржийн хээр /өнгөрсөн жил Ховд аймгийн Дарви суманд зохион байгуулагдсан Монгол улсын Манлай Мөнхтөрийн мялаалга наадамд шүдлэн түрүүлсэн/

 4. Есөнбулаг сумын уяачдын холбооны тэргүүн Шарга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Р.Лхагвадоржийн шинэ халтар /шүдлэн насандаа аймгийн чанартай наадамд 3 удаа айрагдсан Сүхбаатар аймгийн Халзан сумын Мөнхсүрэнгийн унаган адуу/

 5. Есөнбулаг сумын Д.Төгсбаярын хээр /даага шүдлэндээ аймгийн наадамд айрагдсан/

 6. Тайшир сумын С.Алтангэрэлийн магнай халтар
 7. Дэлгэр сумын Даваадоржийн хүрэн халзан
 8. Тонхил сумын Өлзийбүрэнгийн бор
 9. Тайшир сумын Ө.Ганзоригийн саарал
 10. Төгрөг сумын Батмөнхийн шар хээр

 Шүдлэн- 80 гаруй

1. Есөнбулаг сумын Батбаясгалангийн хул /Сүхбаатар аймгийн Халзан сумын Мөнхсүрэнгийн адуу/

2. Дэлгэр сумын аймгийн Алдарт уяач Вантайжийн бор

3. Эрдэнэ сумын харьяат, аймгийн Алдарт уяач Т.Даваасүрэнгийн хээр

4. Цээл сумын аймгийн Алдарт уяач Я.Алзахгүйн халтар

5. Шарга сумын уугуул Д.Бямбаабаатарын бор /өнгөрсөн жилийн хаврын уралдааны дааганы аман хүзүү/

6. Тайшир сумын аймгийн Алдарт уяач Отгонбаатарын сартай зээрд
7. Хөхморьт сумын уугуул, Есөнбулаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Б.Лхагвын зээрд
8. Шарга сумын харьяат О.Чимэддоржийн цавьдар халзан
9. Шарга сумын харьяат Нямжаргалын хээр
10. Есөнбулаг сумын аймгийн Алдарт уяач Д.Цогбаярын хүрэн халзан

Дааган насанд 55 хурдан даага уралдсанаас:

1. Хөхморьт сумын уугуул, Есөнбулаг сумын харьяат аймгийн Алдарт уяач Б.Лхагвын алаг

2. Есөнбулаг сумын уяач Батбаясгалангийн хул /Сүхбаатар аймгийн Халзан сумын Мөнхсүрэнгийн адуу/

3. Есөнбулаг сумын уяач Бат-Очирын хүрэн халзан

4. Тайшир сумын уяач Т.Батсайханы сартай хонгор

5. Шарга сумын Эрдэнэпүрэвийн хонгор

6. Есөнбулаг сумын Пүрэвдоржийн хүрэн
7. Төгрөг сумын аймгийн Алдарт уяач Баяраагийн сартай хүрэн
8. Тайшир сумын аймгийн Алдарт уяач Төмөрбаатарын хээр
9. Баян-Уул сумын уугуул Мөнхдэлгэрийн хүрэн
10. Дэлгэр сумын уяач Насанбатын хар

Мэдээллийг аймгийн МСУХ-ны тэргүүлэгч Ч.Балбаатар хүргэв.

Эх сурвалж: www.todmagnai.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж