“One Direction” дарвуулт онгоц түрээсэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

“One Direction” дарвуулт онгоц түрээсэлжээ

Хит уран бүтээлээрээ сүүлийн үед хөгжим сонирхогч залуусыг байлдан дагуулаад буй “X Factor” шоуны ялагч, Их Британийн “One Direction” хамтлаг үнэтэй дарвуулт онгоц түрээслэн, Маймид амарчээ.

Тэд үзэсгэлэнт далайн эрэгт хэдхэн өдөр амрахын тулд тансаг зэрэглэлийн хөлсний дарвуулт онгоцондоо 3.7 сая  ам.доллар зарцуулсан байна.  

Дэлхийг тойрон аялан тоглолтоо үргэлжлүүлж буй хамтлагийхан өнөөдөр Флоридагийн “Sunrise” хотод тоглолтоо үргэлжлүүлэх аж.

Олон улсад хийж буй тэдний аялан тоглолт ирэх аравдугаар сарын 30 хүртэл үргэлжлэх юм.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж