Биеийн жинг ашиглан гүйцэтгэх дасгалууд

Хуучирсан мэдээ: 2013.06.13-нд нийтлэгдсэн

Биеийн жинг ашиглан гүйцэтгэх дасгалууд

Ямар
дасгалын хөтөлбөртэй байх нь хамаагүй биеийн жинг ашиглан гүйцэтгэх дасгалуудыг
(calisthenics/bodyweight exercise) хөтөлбөртөө заавал багтаах хэрэгтэй. Зарим
хүмүүс өөрийн биеийн жингээс хоёр дахин хүнд штангаар таталт хийж чаддаг
мөртлөө, турник эсвэл суга савлуурт 5 удаа суниаж/ түлхэж чаддаггүй. Өөрөөр
хэлбэл өөрийн жинг даадаггүй. Бид нар амьдрал дээр өдөр бүр өөрсдийн биеээ чирч
явахаас хүнд төмөр чирч явахгүй гэдгийг санах хэрэгтэй. Хүндрүүлэгчтэй (штанг,
гантель, гийр, төхөөрөмж) дасгалыг муу, битгий хий гэж байгаа юм биш. Аль алийг
нь дасгалын хөтөлбөртөө оруулснаар та илүү үр дүнд хүрэх болно. Хүн болгон
бодибилдер/паурлифтер болохгүй харин хүн болгонд хэзээ нэгэн цагт хашаа давах
шаардлага гарч болно.


Зураг: БИЕИЙН ЖИНГ АШИГЛАН ГҮЙЦЭТГЭХ
ШИЛДЭГ 7 ДАСГАЛ


1. ТУРНИКЭНД ТАТАХ/СУНИАХ (CHIN-UP)

2. L-SIT (ӨНЦӨГ БАРИХ?)

3. ХАЙЧИН СУУЛТ (LUNGE)

4. ГАР ДЭЭР СУНИАЛТ (PUSH-UP)

5. НЭГ ХӨЛ ДЭЭР БОСОЖ СУУХ (PISTOL
SQUAT/ONE LEGGED SQUAT)

6. BURPEE (Ялаа алах?!)

7. СУГ САВЛУУРТ ТҮЛХЭХ/СУНИАХ (DIP)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж