Дубайн онгоцны буудал унтлагын бүхээгтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.18-нд нийтлэгдсэн

Дубайн онгоцны буудал унтлагын бүхээгтэй болжээ

Онгоцны буудал дээр нислэгээ хүлээсэн зорчигчид сандал дээр, шалан дээр нойроо авдаг. Тэгвэл Дубайн олон улсын онгоцны буудал зорчигчдод зориулсан жижиг унтлагын бүхээгүүдийг хүлээлгийн танхимдаа байрлуулжээ.

Эхний ээлжинд 10 бүхээг байрлуулаад байгаа ба энэ оны сүүл гэхэд 35-ыг байрлуулахаар төлөвлөөд байгаа аж. Уг бүхээг нь дуу чимээ нэвтрүүлдэггүй, таныг ая тухтай нойроо авахад зориулагдсан бөгөөд цагийн 12 ам.долларын төлбөртэй аж.

Г.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж