Дахин нэг “Боинг” ослын буулт хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

Дахин нэг “Боинг” ослын буулт хийжээ

АНУ-ын “United Airlines” компанийн Боинг-787 “Мөрөөдлийн хөлөг” Денверээс Японы нийслэл Токио хот хүрэх 139-р нислэгийн үеэр ослын буулт хийжээ. Албаныхны мэдээлснээр Боинг-787 онгоцны тос цэвэршүүлэгч шүүлтүүрт доголдол үүссэний улмаас Вашингтон мужийн Кинг хотод орших Сиэтл/Такома олон улсын нисэх онгоцны буудалд ослын буулт хийсэн байна. Зорчигчдын яриагаар онгоц Номхон далай дээгүүр нисч байхдаа гэнэт чиглэлээ өөрчлөн Сиэтл/Такома олон улсын нисэх онгоцны буудалд газардсан аж.

Үүнээс өмнө өнгөрсөн долоо хоног дээрх загварын “Мөрөөдлийн хөлөг” онгоцонд техникийн саатал үүссэний  улмаас Японд хоёр нислэгийг цуцалжээ.

Өнгөрсөн 2011 оны есдүгээр сард эхний нислэгээ хийсэн Боинг-787 “Мөрөөдлийн хөлөг” онгоцонд удаа дараа техникийн доголдол үүссэний улмаас энэ 2013 оны нэгдүгээр сард Японд, дараа нь Европ, АНУ-д тус онгоцны ашиглалтыг зогсоогоод байсан юм. Харин өнгөрсөн тавдугаар сард “United Airlines” компани Боинг-787 “Мөрөөдлийн хөлөг” онгоцны нислэгийн дахин сэргээсэн аж. Одоогоор “United Airlines” компанид Боинг-787 “Мөрөөдлийн хөлөг” онгоц зургаа байдаг байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж