Хельсинкэд олон хүүхэд оролцсон зодоон болжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Хельсинкэд олон хүүхэд оролцсон зодоон болжээ

Финляндын нийслэл Хельсинкэд байх Цэнгээнт тоглоомын паркад өнгөрөгч өдрийн үдээс хойш маш том зодоон болж 150 хүүхэд оролцсон байна. Эдгээр хүүхдүүд нь 10-20 насныхан байсан бөгөөд азаар ноцтой гэмтэл авсан хүүхэд гараагүй ажээ. Гэвч энэ үйл явдлаас болж тус паркийн үйл ажиллагааг  нэг цагийн өмнө хаасан байна. Энэ хэрэг гарах үед тус паркад 8000 гаруй хүн байсан гэнэ. Зарим нэг гэрчүүдийн хэлж байгаагаар бол тоглоомын урт дараалалд зогсож байсан хүүхдүүдийн дунд маргаан гарч улмаар хүүхдүүдийн хоёр бүлэг хоорондоо зодолдож эхэлжээ. Энэ асуудлыг одоо Хельсинкийн цагдаагийн газар шалгаж байгаа гэнэ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж