Аврагчид 5350 хүний амь аварчээ

Хуучирсан мэдээ: 2013.06.20-нд нийтлэгдсэн

Аврагчид 5350 хүний амь аварчээ

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсэн байгуулагдсанаас хойш өдгөө есөн  жилийн ойтойгоо золгож байна. Өнгөрсөн хугацаанд тус албаны албан хаагчид гамшгийн аюулаас 5350 гаруй эрдэнэт хүний амь нас, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын 123.0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.   
Монгол Улсын Засгийн газраас Онцгой байдлын албаны техникийн чадавхийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх, аврах, гал унтраах техник хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжөөр хангах асуудалд ихээхэн анхаарч 2013 онд 7.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг батлуулан үйл ажиллагаандаа зарцуулж эхэлсэн байна.  

Мөн Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын өдөр тутмын болон тусгай зориулалтын хувцас хэрэгсэл худалдан авахад 2012 онд 1.5 тэрбум, 2013 онд 5.7 тэрбум төгрөг батлагдаж урьд оноос 4.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж