Candy Crush Saga-ыг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.22-нд нийтлэгдсэн

Candy Crush Saga-ыг танилцуулж байна

Шинэчлэлт: 2013 оны тав дугаар сарын 30

Бүтээгч:
King.com

Нийтэд түгээгч:
King.com

Насны ангилал: +7 дээш

Тоглоомын төрөл:  Puzzle

“Амттай”, сонирхол татам энэ паззл тоглоом нь 100 гаруй үетэй.Candy Crush Saga нь үнэгүй тоглоом. Гэхдээ тоглоомын явцад зарим нэг зүйлийг нэмэлтээр авах бол төлбөр шаарддаг. Гэхдээ та тохируулгад өөрчлөлт хийснээр үнэтэй худалдаж авах янз бүрийн саналыг хүлээн авахгүй байж болно.

Чихрийн бүхэл бүтэн ертөнцөд нэгдэж, Тиффи болон Ноён Тоффигийн гайхалтай, адал явдалтай ертөнцөөр аялаарай. Ганцаараа эсвэл найзуудтайгаа хамт тоглож, хэн нь хамгийн өндөр оноо авахаа үзээрэй.

Candy Crush Saga-гийн тухай:

  • Таны хоолны дуршлыг нэмэгдүүлж, улам ч илүү “өлсгөх” амттай дүрслэлүүд
  • Тоглоход хялбар бөгөөд хөгжилтэй. Гэхдээ танаас ихээхэн хүч хөдөлмөр, өрсөлдөөн шаардана.
  • 100 гаруй “амттай” үетэй
  • Тоглоомыг хамгийн амжилттай тоглож буй тэргүүлэгчдийн мэдээллийг жагсаалтаар гаргана
  • Үед авснаар сонирхолтой эд зүйлсийг шинээр нээнэ
  • Үед авахад тань туслах нэмэлт хэрэгслүүдтэй
  • Facebook хувилбартай холбон тоглож болно

AppStore дээр 2013 оны тавдугаар сарын 30 нд Candy Crush Saga ®тоглоомын шинэчлэгдсэн  /хувилбар:1.12.0/  үнэ төлбөргүй татахаар тавигдсан байна.
Уг тоглоомын хэмжээ 48.1 мегабайт / MB

Тоглож болох платформ

Candy Crush Saga хэмээх супер хит тоглоомыг одоогоор iPhone, iPad болон iPod Touch дээр тоглох боломжтой.

iPhone 3GS
iPhone 4, iPhone 4S,
iPhone 5
iPod touch (3rd generation)
iPod touch (4th generation)
iPod touch (5th generation)
Тоглоом шүүмжлэгч сайт WWW.IGN.COM – ын үнэлсэн оноо

7.8 буюу гайгүй сайн тоглоом болсон гэж үнэлсэн байна­

А.ТЭНГИС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж