Аваргууд баяраа тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2013.06.24-нд нийтлэгдсэн

Аваргууд баяраа тэмдэглэлээ

Леброн Жэймс, Двэйн Үэйд, Крис Бош, Миами Хитийн багийн бусад тоглогчид болон багийн эзэн Мики Арисон, багийн ерөнхийлөгч Пат Райли болон ерөнхий дасгалжуулагч Эрик Споелстра нар Ларри О"Брайны Цомыг 2 дахь жилдээ дараалан өргөснийхөө дараачаар Story клубт орж баяраа тэмдэглэсэн байна. Хитийн тоглогчдын гэр бүл болон урлаг спортын одууд энэ үдэш Story клубт Хитийн аваргын баярыг тэмдэглэхээр цугларсан байсан ба зөвхөн VIP хүрээнийхэн орсон гэхэд болно.

Харин Хитийн аваргын баярын парад манай цагаар маргааш 11 цагаас эхлэх ба хөгжөөн дэмжигчид нь тэсэн ядан хүлээж байгаа аж.

Сонирхуулж хэлэхэд өнгөрсөн жил Хит баяраа LIV клубт тэмдэглэхдээ 200 мянган долларыг үрсэн ба харин энэ жил 100 мянган долларыг Dom Perignon оргилуун дарсд зарцуулсан байна.

Эх сурвалж: www.sportbox.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж