Ц.Ашид хоёр алтан медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2013.06.24-нд нийтлэгдсэн

Ц.Ашид хоёр алтан медаль хүртэв

Украйн улсын Алушта хотноо болсон 16 хүртэлх насны олон улсын хүүхдийн шатрын тэмцээнээс “Зууны шатар” клубын өсвөрийн шатарчин Цэцэг-Өлзийн Ашид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ. Зургаадугаар сарын 13-22-ны өдрүүдэд болсон энэхүү тэмцээнд ОХУ, Украйн, Польш, Азербайжен, Буларусь, Эстон зэрэг орны өсвөрийн шатарчид шатрын блиц, рапид, стандарт гэсэн төрлөөр оюун ухаанаа уралдуулсан байна. Харин Ц.Ашид ийнхүү амжилт арвинтай оролцож, блиц, рапидийн төрөлд алтан медаль, цом хүртэж, стандартын төрөлд хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медалийн эзэн болсон байна. Цэцэг-Өлзийн Ашид нь ОХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар лицей сургуулийн дөрөвдүгээр ангид суралцдаг аж.

Б.БИЛЭГ  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж