Нийслэлийн төсөвт тодотгол хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.24-нд нийтлэгдсэн

Нийслэлийн төсөвт тодотгол хийнэ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/-ын тэргүүлэгчид маргааш буюу энэ сарын 25-ны 10.00 цагт хуралдаж, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлаа батална. Хуралдаанаар Нийслэлийн өмчийг бүртгэлээс хасах тухай, нийслэлийн санг татан буулгаж, хөрөнгийг Нийслэлийн Соёл урлагийн газарт шилжүүлэх тухай, орон нутгийн өмчийн концессын жагсаалтад өөрчлөлт оруулах тухай болон, Барилга  угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах нийтлэг журмыг хэлэлцэн шийдвэрлэнэ.  Мөн НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх Нийслэлийн Төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2012 оны санхүүгийн нэгдсэн тайлан /аудитын шалгалт хийгдсэн/, 2012 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2013 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлыг хэлэлцэх юм байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж