Анужингийн асуулт хаашаа халтирдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

Анужингийн асуулт хаашаа халтирдаг вэ?

Монголын телевизийн урлагт шинэ шат тавин гарч ирсэн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч Д.Анужинг дэмжигчид, бас шүүмжлэгчид олон бий. Түүнийг сэтгүүлзүйн салбарт мэргэжлийн бус гэж хэлж болох ч өөрийн үзэл бодолтой, үнэлэмжтэй гэдгээр нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Хүн бие махбодио хэрхэн эрүүл авч явах, хэрхэн оюун санаагаа удирдан жолоодох талаар бусдад багшилдаг түүний энэ эрдэм чадал “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн үеэр  байн байн цухалздаг. Зочноо нээн таниулахад энэ нь заримдаа хэрэг болдог ч заримдаа хэтрүүлэг болох тал бий. Өөрөөр хэлбэл, “загаснаас бөөс олдог” онигоог санагдуулчих гээд байдаг талтай.

Тухайлбал, олимпийн алт, мөнгөн медалийн эзэн, жүдогийн алдарт тамирчин Н.Түвшинбаяртай ярилцаж байх үедээ “өвс, овьёос иддэг морь яагаад хүчтэй байдаг юм бол” гэж асуухад нь олон хүн гайхах жишээтэй. Олимпийн аваргыг өвс идэж, ус уувал илүү хүчтэй болно гэж хэлэх гээд байгаа мэт ойлголт үзэгчдэд төрсөн. Мөн бэртэл, гэмтлийнх нь талаар ярилцаж байгаад “хоол, ундаараа зохицуулаад бэртлээ эдгэртэл ноцолдохгүй байж болдоггүй юм уу” гэж асуухыг сонсоод үзэгчид бас л гайхсан. Хоол, ундаар чухам юуг нь зохицуулах юм бол? Бэлтгэлийг үү, бэртлийг үү ёстой бүү мэд.

Хэн ч байсан хамгийн сайн мэддэг сэдвээрээ ярилцах дуртай байх нь мэдээж. Гэхдээ  юм л  яривал хоол, ундны дэглэм, өвс ногоо руу халтирчих гээд байх юм гэж үзэгчид П.Анужингийн талаар шивэр авир гэх  боллоо шүү.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж