8400 ширхэг тракторын талыг нь худалджээ

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

8400 ширхэг тракторын талыг нь худалджээ

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан салбарын яамнаас бага оврын трактор нийлүүлж эхэлсэн. БНХАУ-ын зээлийн хүрээнд нийтдээ 8400 трактор оруулж ирснээс тал хувь нь малчид, тариаланчдын гарт хүрээд байгаа гэнэ. Өнгөрсөн онд нийлүүлэлтийн сүлжээгээ тодорхой болгоогүйгээс хэл ам дагуулж байсан таркторын нийлүүлэлт энэ онд харьцангуй хялбар замаар хэрэглэгчдэд хүрнэ гэж ҮХААЯ-наас мэдээллээ. Таван сая төгрөгийн үнэ бөүхий тракторыг ямар ч барьцаа шаардахгүй олгох ажээ.

Ингэхдээ тухайн худалдан авагчаас гадна хоёр хүний иргэний бичиг баримтыг үндэслээд ХААН банкны салбараар дамжуулан авах боломжтой юм байна. Хөдөө аж ахуйн гаралтай техникийн нийлүүлэлтийн үеэр борлуулалтын дараах засвар үйлчилгээ, сэлбэгийн асуудал хөндөгддөг. Тиймээс 20-25 морины хүчтэй бага оврын тракторын сэлбэг хэрэгслийг худалдан авчээ. Тэдгээрийг Улаанбаатар хотоос гадна Өвөрхангайн Хархорин, Булган, Хэнтий аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байршуулах юм байна. Малчид, тариаланчид өөрт ойр газраас сэлбэг хэрэгслээ авч болохын дээр агрегатын засварыг ч хийлгэх боломжтой ажээ. Уг трактор нь зах зээлийн үнээс хямд байгаа төдийгүй эхний удаад гурван сая төгрөгийн урьдчилгаа өгч, үлдсэн хоёр сая төгрөгийг огт хүүгүйгээр хоёр жилийн дотор төлөх болмжтой юм байна. Энэ бүх ажиллагааг Тариалан эрхлэлтийг дэмжих сан хариуцан ажиллаж байна.

Д.ЦЭЦЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж