Хотын гудамж цэцгээр гоёлоо

Хуучирсан мэдээ: 2013.06.25-нд нийтлэгдсэн

Хотын гудамж цэцгээр гоёлоо

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог, хаягдал тохижилтын хэлтсээс хариуцан хотын 24 байрлалд цэцгийн мандал байгуулах ажлыг амжилттай зохион байгуулжээ.

 Сүхбаатарын хөшөө, Чингис хааны цогцолбор, Драмын театрын өмнөх талбай, Хэлмэгдэгсдийн хөшөө, Төв шуудангийн өмнө Махатма Ганди болон Эскадрилийн хөшөө, Ард кино театрын өмнөх талбай, Занабазар, Олимпийн гудамж, Чингисийн өргөн чөлөө, 1-р хорооллын 3 үйлчилгээний төв зэрэг газруудад нийтдээ 5000 м2 цэцгийн мандлыг энэ сард байгуулж амжжээ. Мөн 21 гудамжны зүлгэнд цэцэгжүүлэлт хийсэн байна. Хот тохижилтын хэлстээс өгч байгаа мэдээллээр нийт 13 000 м2 талбайг цэцэгжүүлсэн бөгөөд энэ нь урьд жилүүдийнхээс 3-4 дахин их талбай аж.

Д.ЖАРГАЛ







NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж